Friday, June 24, 2011

РС тоглоомонд донтогч хүүхдүүд ба ирээдүйн террор

Өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хотын захиргааны хэвлэл мэдээллийн алба, хүүхдийн байцаагчид болон сэтгүүлчдийн хамтарсан баг Нийслэлийн зургаан дүүргийн PC тоглоомын газруудад шалгалт хийлээ.

Шалгалтын гол зорилго нь бага насны хүүхдүүд, өсвөр насны залуус PC тоглоомонд донтож, улмаар хичээл сургуульдаа явахгүй PC тоглоомын газар ихэнх цагаа өнгөрөөж байгааг таслан зогсоох явдал байсан юм. Сүүлийн хэдэн жилийн турш хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд нойр хоолоо умартан, алаан хядаан, цус урсгасан тоглоомонд улааран суух болсон нь харамсалтай. Магадгүй тэд өсвөр үедээ алаан хядааныг сурталчилсан тоглоомонд донтон суугаа нь ирээдүйд аймшигт алан хядагчид болж хүмүүжихийг үгүйсгэхгүй юм. Иймэрхүү шинжийн тохиолдол хэдхэн хоногийн өмнө АНУ-д болсон билээ. АНУ-ын Виржинид 32 хүн буудаж алсан Солонгосын оюутан залуу чөлөөт цагаа PC тоглоомын газар өнгөрүүлдэг нэгэн байсан бөгөөд хүний санаанд багтамгүй алан хядлага, дэлхийг хэрхэн сөнөөх талаар шүлэг, зохиол бичиж, багш нарыгаа айлган суудаг нэгэн байсныг түүний ойр тойрных нь хүмүүс ярьсан байдаг.

Ер нь PC тоглоомын хор уршгийн талаар бид ярьж хэлсээр байгаа боловч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн гэхэд болно. Бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооноос шалгалтаа эхэлсэн юм. Энд нэг зүйлийг хэлэхэд бүх PC тоглоомын газрууд цагийн хувиараа огт барьдаггүй, мөн ажиллуулж байгаа хариуцагч нь бага насны хүүхдүүд байдаг аж. Тэдэнд үйлчилгээ явуулах зөвшөөрлийн бичиг ч байдаггүй юм байна. Эхний орсон PC тоглоомын газрыг ажиллуулж байсан долдугаар ангийн сурагч “Манай гэр ойрхон байдаг. Аав сая цайгаа уух гээд явсан” гэлээ. Тус PC тоглоомын газар маш бохир, тоос шороондоо дарагдсан, сандал ширээ нь салж унах дөхсөн байдалтай харагдаж байлаа. Тэгээд ч бага насны хүүхдүүдэд зориулсан гэх тоглоомын газраа тамхи ширхэглэн зарж, утаа униараар угаартуулсан энэ газрын эзэн Х.Отгонбаатартай цөөн хорим уулзлаа.

-Та PC тоглоомын газраа хүүхэд тоглуулахад хэр боломжтой гэж бодож байна?
-Яахав, сандлуудаа солих гээд захиалсан байгаа, агааржуулалт бүгд хийгдсэн, гарниз модоо сольсон. Өнгөрсөн долоон сараас эхэлж түрээслэн ажиллуулж байна. Энэ хугацаанд зөндөө засвар хийсэн. Гэсэн ч нэг их удалгүй шохой нь хуураад уначих юм байна шүү дээ. Хийж байгаа хүндээ байдаг юм уу, материаландаа байдаг юм уу. Уг нь зуун айлын барилгын ажилчдаар л засвар хийлгэсэн юм.

-Танай үйлчлүүлэгчид чинь бага насны хүүхдүүд. Гэтэл танайх дотроо тамхи зардаг юм байна?
-Манай хажууханд дэлгүүр байдаг. Хүүхдүүдийг дэлгүүр гүйж явахаар гэж бодоод тамхи авчирсан юм. Одоо дахиж тамхи зарахгүй. Тэрээр ингэж ярихдаа нэлээн сандарч байсан бөгөөд манайх байрандаа засвар үйлчилгээ хийлгэсэн, боломжийн газар гэж өөрийгөө хаацайлж байсныг ч нуух юун. Харин бизнес эрхэлж суугаа тэрээр сарын орлогоо хэд болохыг мэдэхгүй гэж нууцалж байгаа нь хачирхалтай санагдсан. Дараагийн тоглоомын газар нь 24 ширхэг компьютертэй, цахилгааны утсаа шал дээгүүрээ овоолон хаяж, тамхи, хөлсний үнэрээр өрөөний агаарыг бохирдуулсан, бөгчим газар байлаа. Энд сул ширээ байсангүй. Тоглож байгаа хүүхдүүд хажүүд нь юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй, тоглоомондоо улайрч байлаа. Энэ газарт ч мөн үйл ажиллагаа явуулах ямар ч эрхийн бичиг байгаагүй. Ингээд дээрх PC тоглоомын газрын эзэн Ж.Гантөмөрөөс хэдэн зүйл тодруулсан юм.

-Энд олон цахилгааны утсыг овоолоод тавьсан байх юм. Цахилгаанаас үүдэн гал гарах тохиолдол их байгаа шүү дээ, айхгүй байна уу?
-Зүгээр байх аа. Энэ утаснууд чинь бүгд Орос утас. Утаснуудыг ингэж тавихгүй өөр яаж тавих юм.

-Өдөрт хэдэн төгрөгийн орлоготой ажиллаж байна. Сард хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ?
-Сард 90 мянган төгрөгийн түрээс төлдөг. Өдрийн орлого дунджаар 50-55 мянган төгрөг л байдаг.

-Танайх хичнээн төрлийн тоглоомтой юм бэ. Дандаа алаан хядаантай тоглоомоор хүүхдууд тоглож байна. Ер нь үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн насны талаар тодруулаач?
-Дөрөв, таван төрлийн тоглоом байгаа. Хүүхдүүд өөрсдийн сонирхсон тоглоомоо л тоглож байгаа шүү дээ. Үдээс өмнө бага насны хүүхдүүд, үдээс хойш 18-23 насны залуус ирж тоглодог. Томчууд ингэж л ярьж өөрсдийгөө зөвтгөж байлаа. Гэтэл PC тоглоом гэдэг нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь хэнд ч ойлгомжтой юм. Тоглуулж байгаа РС-ний 90-ээд хувь нь алан хядах, цус урсгах шинж чанартай байгаа нь хүүхдийн өсөж, хөгжиж байгаа бие организм, сэтгэхүйд хортой нөлөө үзүүлдгийг томчууд бид анхааралдаа авах цаг нь нэгэнт болжээ.

Вирус ба спамны хор уршиг

Өнөөгийн хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд терроризмоос илүүтэйгээр компьютерийн вирус, болон спам гэж нэрлэгддэг хэрэгтэй хэрэггүй имэйлийн бөмбөгдөлт гэх зэрэг халдлагууд маш их хохирол, аюул учруулж байгаа гэж хэлэхэд болно. Тэгвэл вирус гэж юу вэ? Спам гэж юу вэ? Интернэтийн ач тус, үр ашиг, мянга түмэн гайхамшигуудынх нь сүүдэртэй тал бол түүнийг ашиглан хийгддэг төрөл бүрийн халдлагуудын учруулах хор хөнөөл билээ. Гэмгүй царайлан нуугдаж явдаг тэдгээр гайхлуудын ард яг бидэнтэй адилхан хүмүүс буюу програм зохиогчид, вэбмастерууд сууж байдаг. Өөрөөр хэлбэл вирус гэдэг нь бидний ойлгож заншсан амьд биетийг өвчлүүлдэг вирустэй адилхан нэртэй л болохоос биш хүний зохиосон програм юм.
Компьютерийн вирус бол амьд биетийг бус, компьютерийг өвчлүүлдэг “электрон өвчин” гэж хэлж болно. Тэдний учруулах хор хөнөөл нь маш их. Компьютерийн санах ойг дүүртэл ачаалж, системийн болон програмын файлуудыг устгах, хувийн файлуудыг гэмтээх, цаашилбал хатуу дискийг дахин сэргээж ашиглах аргагүй болтол гэмтээх хүртэл аюул учруулна. Бид бүгдийг нь вирус гэж нэрлээд байдаг боловч өөрийгөө хувилж тараах байдал, учруулах хор хөнөөл, дайралт хийх талбар зэргээр нь ялгаж олон төрлүүдэд хуваадаг. Тэдгээрийн талаар бүгдийг нь бичнэ гэвэл дуусахгүй биз ээ. Тиймээс энд хамгийн “алдартай” хэдэн төрлийг товч танилцуулая.
Вирус: Компьютерт гаднаас зөөвөрлөгдөж ирсэн файл, эсвэл имэйл гэх мэт янз бүрийн харилцаагаар дамжиж компьютерт суудаг бичил програмуудыг хэлнэ. Вирус нь програмын файлууд, boot сектор, partition сектор, макро агуулсан баримтын файлууд руу халдаж, гэмтээх, тухайн файлуудад хавсаргагдан орж цааш дамжих аюултай. Ганцхан удаа аль нэгэн имэйлд хавсаргагдаж ирсэн файлыг саваагүйтээд нээгээд үзчихсэнийхээ шанд урт хугацааны хөдөлмөрийнхөө үр дүн болсон файлуудыг дахин сэргэхийн аргагүй болтол гэмтээгээд, зарим тохиолдолд бүр хайртай компьютерээ ч баяртай гэхэд хүрсэн харамсаад ч баршгүй гашуун туршлагууд бий.
Worm буюу өт: Энэ төрлийн халдлагын програмуудын хамгийн аюултай нь тэд өөрийгөө хувилан тархах чадвартай. Өт нэгэнт таны компьютерт халдсан л бол компьютерийн бусад хэсгүүд рүү нэвтэрч, таны хаягийн дэвтэр дэх имэйл хаягууд руу автоматаар өөрийгөө хувилан имэйлээр тархана. Ийм маягаар сүлжээнд холбогдсон бусад компьютерүүд рүү ч дайралтаа хийдэг. Өтнүүдийн гол зорилго нь халдсан компьютерийнхээ хамгаалалтыг устгах явдал байдаг. Нэгэнт хамгаалалтгүй болсон компьютер бусад бүх төрлийн халдлагад нээлттэй гэсэн үг шүү дээ.
Trojan horse буюу Тройн морьд: Энэ програмууд өөрийнхөө үнэн дүр төрхийг нууж “гэмгүй царайлан” явж байгаад халдлага хийдэг учраас тэднийг эртний Трой хотын тухай домогт гардаг алдарт модон морины нэрээр нэрлэсэн ажээ. Тэд гаднаасаа аюул нь огт мэдэгдэхгүй, харин ч компьютерийн чухал хэрэгтэй файлуудын нэг мэтээр өөрийгөө харуулж, хамгаалалтын програмуудаас зугтдаг байна. Тэгээд компьютерийг дахин ачаалах үед жинхэнэ ажлаа эхэлнэ дээ. Тройн морьдууд өтнүүд шиг өөрийгөө хувилж, эсвэл вирус шиг файлуудад хавсаргагдан дамжиж халдварладаггүй. Тэд тоглоомын програм ч юмуу ямар нэгэн гэм зэмгүй програмын хэлбэрээр имэйл, мессенжер зэрэг харилцаагаар дамжиж ирдэг. Хүлээн авагч аюулыг нь огт мэдэхгүйгээр задалж үзсэнээс болоод морьдын халдлагад өртөнө. Тройн морьд компьютерийн хамгаалалтыг устгаж, системийг гэмтээх зэрэг олон аюулыг танд бэлэглэнэ.
Вирусээс гадна Spyware буюу бидэнд мэдэгдэлгүйгээр компьютерт суучихаад хувийн мэдээлэл, чухал файлуудыг бусдад дамжуулдаг програм, Adwareбуюу төрөл бүрийн реклам, сурталчилгааг дэлгэцэнд байнга гаргаж, компьютерийн хэвийн ажиллагааг саатуулж, төвөг учруулаад байдаг програмууд байна. Эдгээр нь вэб сайтад орж ямар нэгэн файл татах үед эсвэл имэйл, мессенжерээр тархдаг. Ийм төрлийн програмуудын гол сонирхдог мэдээлэл нь нэр, нууц үг, кредит картын дугаар болон бусад хувийн мэдээллүүд, чухал баримт, файлууд юм. Мөн өөр компьютерээс бидний компьютерт холбогдчихоод тухайн хүний чухам юу хийж байгааг хянаж, хэрэгтэй мэдээллийг хулгайлдаг програмууд ч байдаг.
Интернэтэд байнга холбогдож, имэйл, мессенжертэй салахгүй нөхөрлөдөг та бидний хувьд үргэлж гаднын халдлагын аюулын дор байна гэж хэлэхэд болно. Халдлагуудын анхнаасаа бүтээгдсэн зорилго нь бусдад халдварлах явдал шүү дээ. Халдварлах гол талбар нь Интернэтийн сүлжээнд холбогдсон таны, миний компьютерүүд юм. Өөр хоорондоо холбогдсон компьютерийн сүлжээ болон тэдний хооронд дамжиж буй имэйлүүд нь вирус тарж, үржих “таатай” орчин нь болж өгдөг. Тэгэхээр хэнэггүй явж байгаад халдлагад өртчихсөнийхөө дараа тэднээс салах гэж оролдохоосоо өмнө урьдчилан сэргийлж, хамгаалж байх нь хамгийн чухал зүйл юм. Аз болоход нэг хэсэг хүмүүс халдлагын програмуудыг бүтээж байхад нөгөө хэсэг нь түүнээс хамгаалах, устгах програмыг бас бүтээж байдаг. Ийм програмуудын жишээ нь хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг Norton Antivirus, McAfee, NODзэрэг хамгаалалтын олон програмууд байна. Эдгээр нь зөвхөн вирус, өт, Тройн морьдоос төдийгүй Spyware, Adware-н аюулаас давхар хамгаална. Мөн зөвхөн Spyware, Adware-с хамгаалах зориулалттай Lavasoft Ad-Aware, Spyware Doctor, Microsoft AntiSpyware, компьютерт халдсан өтнүүдийг устгадаг Stingerзэрэг програмуудыг Интернэтээс татан авч хэрэглэх боломжтой байдаг. Мэдээжийн хэрэг найдвартай сайн хамгаалах бусад програмуудыг худалдан авч суулгаж болно.
Хамгаалалтын програмууд суулгачихаад тайвшраад явж бас болохгүй. Дэлхий даяар өдөр бүр мянга мянган вирус, халдлагын програмууд шинээр бүтээгдэж гарч байдаг. Үүнийг дагаад хамгаалалтын програм үйлдвэрлэдэг компаниуд ч байнга програмаа шинэчлэн сайжруулж, шинэ гарсан халдлагуудаас хамгаалах хамгаалалтыг нэмж байдаг байна. Тиймээс та бид өдөр бүр програмуудаа шинэчлэгдсэн эсэхийг шалгаж, нэмэлтүүдийг Интернэтээс татан авч суулгаж байх ёстой юм. Энэ нь маш амархан, програм бүрт байх Live Update/Update гэсэн командаар тухайн компанийн сервертэй холбогдож програмын нэмэлт, шинэчлэлүүдийг татан авч суулгахад л болно. Мөн долоо хоног бүр компьютерээ бүхэлд нь хамгаалалтын програмуудаар шалгаж байх нь зүйтэй. Энд нэг зүйл анхааруулахад хамгаалалтын олон програм суулгавал сайн хамгаалагдана гэсэн үг огт биш. Халдлагын төрөл тус бүрийн хувьд хамгаалах нэг л програм байхад хангалттай. Жишээ нь вирусын эсрэг хоёр програмыг хамт суулгаж болохгүй. Харин ч хоорондоо зөрчилдөөд вирусгүй байхад вирустэй байна, эсвэл вирустэй байхыг олохгүй байх зэргээр алдаа гарах магадлал их болдог.
Спам (Spam) гэдэг нь бидний имэйл хаягаар огт танихгүй хаягнаас ирдэг янз бүрийн реклам, сурталчилгаа, элдэв янзын хэрэггүй имэйлүүд юм. Зарим имэйлийн програмд “Junk mail” ч гэж нэрлэдэг. Спамыг нэг ёсондоо “хог” гэж ойлгож болно. Спамыг тэр бүр хүмүүс биечлэн тараагаад байдаггүй. Мөн л дээр дурдсан халдлагуудтай адилаар мэргэжлийн хүмүүсийн зохиосон програмууд автоматаар тарааж байдаг байна. Таны имэйл хаягийг ашиглаж бусад руу спам тараах, эсвэл таны имэйл хайрцгийг спамаар бөмбөгдөх явдал бараг бүх имэйлийн үйлчилгээнд тохиолддог халдлага юм. Ихэнх вэб имэйлүүд болон имэйлийн програмуудад спам шүүх шүүлтүүрүүд байдаг бөгөөд тэд спамуудыг тусад нь ялган Spam, Bulk mail, Junk mail гэх зэргээр нэрлэсэн фолдеруудад оруулж тусгаарлана. Ийм шүүлтүүрүүд нь спамыг сайн шүүж, та биднийг тодорхой хэмжээнд хамгаалж чаддаг.
Иймэрхүү аргуудаар бид гаднын халдлагаас тодорхой хэмжээнд өөрсдийгөө хамгаалж чадах боловч бүрэн хамгаалах нь биднээс хамаарахааргүй маш хэцүү зүйл юм. Хувийн хамгаалалтаас гадна бидний ашиглаж буй имэйлийн үйлчилгээний өөрийнх нь хамгаалалт буюу имэйл сервер дээр тухайн компанийн хийж буй хамгаалалтууд болон Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ISP компанийн хамгаалалтууд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхээр анхнаасаа имэйлийн үйлчилгээгээ сонгохдоо спам, вирус зэрэг гаднын халдлагаас хамгаалах үйлчилгээ байгаа эсэх, байгаа бол тэр нь хир зэрэг сайн эсэхийг судалж байж үйлчилгээ авах хэрэгтэй болохыг зөвлөе.

Гар утас таныг чимээгүй хөнөөж байна

утас хүн төрөлхтөний салшгүй хэрэглээ болооод удаж байна. Утасгүйгээр ажил албыг бүтээх тиймч амаргүй болсон цаг. Тиймдээ ч бүх насны хүмүүс гар утас худалдан авдаг. Гар утас нь хүний чухал хэрэглээ ч түүний хор уршиг нь хэмжээгүй их аж. Тухайлбал тархины хорт хавдар, бэлгийн сулрал гээд л тоочоод байвал олон сөрөг үр дагавартай юм байна. Гадны эрдэмтэд аль хэдийнэ гар утсыг хүний биенд маш хортой цацраг ялгаруулдгийг тогтоожээ. АНУ болон Энэтхэгийн эрдэмтэд нийт хүн амынхаа эрчүүдэд судалгаа хийхэд гар утас байнга хэрэглэдэг эрчүүдийн 50иас багагүй хувь нь үргүйдэлд хүрсэн байж. Хамаг учир нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх насны хүмүүс гар утсаа өмдний халаасандаа хийдэг нь эргээд аюул занал хийлж байдаг байна. Гар утас ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Гар утас нь Зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг, Оюун ухаанд муугаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг, Гүнзгий стресс, оюун санааны хямралд оруулдаг, Сонсголд аажмаар муугаар нөлөөлдөг, Үр хөврөлийн хөгжилд муугаар нөлөөлдөг, Эмэгтэйчүүдийн үр зулбалтыг ихэсгэдэг,Эр бэлгийн эсийн тоог эрс багасгадаг болох нь тогтоогджээ. Сүүлийн жилүүдэд гар утас үйлдвэрлэгч томоохон газрууд энэ цацрагт бодисыг бууруулхын төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа аж. Гар утсыг аль болох хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд хэрэглэхгүй байвал зохиолтой юм байна. Хэрэв хэрэглэвэл өөрийн биеэсээ хол байлгах, мөн утас дуугарснаас хойш таван секундын дараа утсаа авах хэрэгтэй гэнэ. Учир нь утас дуугарах тэр мөчид хорт цацраг ихээр ялгарч байдаг байна. Өнөөдөр дэлхий даяар 4,6 тэр бум хүн гар утас хэрэглэдэг гэсэн тоо гарчээ. Өндөр хөгжилтэй орнууд иргэдийнхээ эрүүл мэндэд анхааран гар утасны хэрэглээг хязгаарлаж эхэлсэн байна. Харин манай Монголчуудын хамгийн их хэрэглэдэг GSM сүлжээтэй утаснууд хүний биед хортой болох нь тогтоогдсон. Энэ төрлийн утаснууд хортой гэдгийн нь мэдэн Солонгос, Япон зэрэг орнууд GSM утаснаас татгалзаж эхлээд байгаа. Харин манайд эсрэгээрээ эд ашиглагдаж байгаа юм.
Тиймээс хүн бүр гар утасны хэрэглээгээ багасгаж аль болох чихэвч хэрэглэж байхыг эрдэмтэд сануулжээ

Sunday, May 1, 2011

Лэрри А. Сентено: Би Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө энд байгаа

- Бага насныхаа талаар ярина уу? Ямар хүүхэд байсан бэ?
- Багадаа би их хөдөлгөөнтэй, нийтэч хүүхэд байсан.

- Сагсан бөмбөгөөр хэдэн настайдаа хичээллэж эхэлсэн бэ? Анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
- Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан гэвэл намайг бага байхад ээжид минь угаах хувцасаа хийдэг том сав байсан юм.Тэр савруу би элсний волейболын бөмбөг шидэж тоглодог байсан. Тэгээд телевизороор сагсан бөмбөгийн тэмцээнийг үзээд сагсан бөмбөг гэдэг спортыг сонирхож эхэлсэн. Анх 10 настайгаасаа эхлэн тоглож эхлээд 1998 оноос мэргэжлийн сагсан бөмбөгийн талбарт хүчээ сорьж эхэлсэн дээ. Манай гэр бүлийнхэн спортод их дуртай учир намайг сагсан бөмбөгөөр хичээллэхэд дэмждэг байсан. Миний өндөр өвөг эцэг бейсбол тоглодог байсан болхоор гэр бүлийнхэн нь бэйсболд их дуртай. Манай Пуартэрико хотын хамгийн том стадион өндөр өвөг эцгийн нэрээр нэрлэгдсэн байдаг.

- Монголд ирж тоглох болсон шалтгаан юу вэ? Анх лигт тоглоход ямар санагдаж байв?
- МУГТ Шаравжамц миний найз Ron-той Америк-д уулзаж сагсан бөмбөгийн талаар ярьж байсан тэр яриа намайг их татсан. Үндсэндээ намайг Монголд юу авчирсан бэ? гэхээр сагсан бөмбөг л авчирсан. Би Монгол тоглогчдын ур чадварын талаар ойлголтгүй байсан. Анх ирээд “Баянзүрх Буллс” багт тоглоод Монголын тамирчдын өрсөлдөх, ур чадвар маш их гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээд монголд аж төрөөд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байдаг.

- Таны бодлоор энэ жилийн лиг ямар болж байна вэ?
- Энэ жилийн лигийн зохион байгуулалт нь өмнөх жилүүдийг бодвол сайжирсан гэж би дүгнэж байгаа. Багуудын хувьд өөрсдөө ур чадвараа ахиулах тал дээр их зүйл хийсэн байна.

- Гадаадын тамирчидтай харьцуулахад Монголын тамирчдын ур чадвар ямар түвшинд байна вэ?
- Ур чадварын хувьд туйлийн их урт удаан зам байна. Гэхдээ одооны үеийнх шиг нь сагсан бөмбөгийн спортын хөгжлийг энэ эрчээр нь авч явбал 10-15 жилийн дараа Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай багууд гарч ирнэ гэдэгт би итгэж байгаа.

- Гадаадад сагсан бөмбөг ямар системээр хөгжиж байна вэ? Манай оронд юунаас болж хөгжил удаан байна вэ?
- Гадаадад хүүхдийг бага наснаас нь эхэлж маш их бэлтгэл сургалтанд тууштай, системтэйгээр хамруулж байна. Үүнээс гадна сагсан бөмбөгийн спортод маш их хөрөнгө оруулалт хийж, удирдлага зөв хангаж өгч байна. Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болохын тулд юуны өмнө хүн өөрийн цагаа зарцуулж, цагаараа хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Бас санхүүгээр хөрөнгө оруулалт хийж өгөх тэгсэн цагт сагсан бөмбөг хөгжинө. Аливаа нэгэн хөрөнгө оруулалт хийхдээ сайн үр дүн гараасай гэж хийдэг шүү дээ, тэгэхээр хүсэл эрмэлзэлгүй хөрөнгө оруулалт үр дүнгүй.

- Монголын тамирчдын сул болон давуу талууд, өөрийн чинь бодлоор.
- Давуу тал нь тамирчид өөрсдийгөө тамирчин гэдэг утгаараа өөртөө итгэлтэй хүсэл эрмэлзэлтэй тоглож байгаа нь том давуу тал.Сул тал нь талбайд гарсан тоглогчид би биедээ итгэдэггүй, тоглолтын үед цаг үеэ олсон шуурхай, зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна.

- Хоёр лигионер тоглогч талбай дээр гаргаж тоглуулах дүрэм танай багын тактикт хэр нөлөөлж байна вэ?
- Энэ дүрэмд орсон өөрчлөлт манай багийн хувьд бол маш их давуу тал болсон. Манай багийн Монгол тамирчид Америкийн тамирчидтай хамтарч тоглоод, тэдгээрийн ур чадвараас суралцаад, хоорондоо хамтран ажиллаж байгаа явдал бол бусад багт үлгэр дууриалал болох болов уу. Яваандаа бусад багууд гадаадын легионер тамирчидыг авчиран тоглох нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд нааштай нөлөөтэй гэж бодож байна.

- Тоглолтын шүүлтийн талаар ярина уу?
- Шүүлтийн талаар сайжруулах их олон зүйл байгаа гэж бодож байна. Шүүгчдийн гаргасан шийдвэр хууль шиг мөрдөгдөх ёстой. Ур чадварыг нь сайжруулах тал дээр их зүйл хийх хэрэгтэй. МСБХ-ноос гадаадын шүүгчдийн урьж авчирч Монголын шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авах гэж байгаа нь нааштай зүйл гэж бодож байна.

- Play off-д үлдэх боломж байгаа юу? Өрсөлдөгч багийн талаар?
- Би багаа бүрдүүлсэн гол зорилго бол Play off-д үлдэх зорилготой байсан. Одоо тоглож байгаа шигээ энэ эрчээрээ тоглох юм бол Play off-д үлдэнэ гэсэн итгэл, найдвар байгаа.Play off-д гараад тоглохдоо өрсөлдөгчидөө заавал хожино, тэгээд энэ жилийн лигийн аварга болно гэсэн бодолтой байгаа.

- Бидэнтэй хэдэн хором ярилцсан таньд баярлалаа. Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хийж буй үйл ажиллагаанд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
- Юуны өмнө миний болон багийнхны минь Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хийж байгаа ажил үйлсийг дэмжиж байдаг “Атар” гурилыг үйлдвэрлэдэг “MILL HOUSE” компани хамт олонд баярлсанаа илэрхийлмээр байна. Би Монголд долоон сар амьдарсан. Надад Монгол орон, ард түмэн нь ч гэсэн таалагддаг. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэрээ оруулах болно. Миний Монголд байгаа учир шалтгаан бол энэ гайхамшигтай сайхан орон, элэгсэг дотно, сайхан хүмүүстэй тийм учраас би Монголд байх дуртай.

Овог нэр: Лэрри А. Сентено
Төрсөн он сар өдөр: 1975.01.18
Өндөр жин: 185см, 89кг
Хобби: Ном унших
Ам бүл: Эхнэр хүүгийн хамт амьдардаг
Эрхэлдэг ажил: "Баскетбол линк" ТББ гүйцэтгэх захирал

Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил

Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Имйд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж “Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн гавяаг үнэлэн Спрингфилдын коллеж 1911 онд “Биеийн тамирын хүндэт мастер”, 1936 онд Мак Гиллын Их сургууль “Анагаах ухааны доктор ” цолуудаар тус тус шагнасан байна. 1968 онд Спрингфилдын коллежийн дэргэд Дж.Нейсмитийн музейг байгуулсан бөгөөд хожим нь “Сагсан бөмбөгийн алдрын танхим ” гэж нэрлэгдэх болсон. Ингэж хүн төрөлхтөнд гайхамшигт сайхан тоглоомыг бэлэглэсэн энэ хүнийг мөнхжүүлэн хүндэтгэл илэрхийлсэн юм. Дж.Нейсмит 1861 онд Канад улсад төрөөд 1939 онд нас барсан. Мэдээж тоглоомын шинэ төрлийг сэдэж олохын тулд эрт дээр үед Америк тивд дэлгэрч байсан бөмбөгтэй тоглоомын түүхэн мэдээ баримтуудыг ашигласан нь ойлгомжтой. Жишээ нь одоогоос 2000 жилийн тэртээ Мексикийн нутаг дээр амьдарч байсан Инк Майя гэдэг овгийнхон “Пок-то-пок” бөмбөгтэй тоглоом тоглож байжээ. Тоглоомын гол зорилго нь эгц босоо хананд байрлуулсан чулуун цагирагт бөмбөгийг шидэж оруулах явдал байлаа. Мөн XVI зууны үед Ацтекууд “Оллмалитули” нэртэй тоглоом каучукан бөмбөгөөр чулуун цагирагт шидэн тоглож байсан байна. Дж.Нейсмит заалын тагтан /балкон/ дээр жимсний 2 сагс байрлуулаад бөмбөг шидүүлдэг байсан. Гимнастикийн заалны тагтны өндөр 3 м 05 см байсан ба энэ хэмжээ одоо хүртэл сагсан бөмбөгийн цагирагийн өндөр болон хагалагдсаар үлджээ. Бөмбөгийг сагсанд шидэж оруулж байсан учраас /Basket –сагс, ball-бөмбөг/ сагсан бөмбөг нэрийг олжээ. Дж.Нейсмит 1891 оны XII сард шинэ тоглоомынхоо дүрмийг бичиж анхныхаа тэмцээнийг зохион байгуулж 1892 онд сагсан бөмбөгийн дүрмийн номоо хэвлүүлжээ.
Энэ дүрмийн ном нь 13-н зүйлээс бүрддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь орчин үеийн сагсан бөмбөгийн дүрмэнд үйлчилсээр байна. 1895 оноос эхлэн цагирагийг самбарт бэхлэх болсноор тэмцээний дүрэмд бага зэрэг өөрчлөлтүүд орсон. Тагтан дээр зогсоод тэмцээн үзэж буй сэтгэлийн хөдөлгөөнтэй хөгжөөн дэмжигчид заримдаа өөрийнхөө багт туслах зорилгоор бөмбөгийг барьж авч эсрэг багийнхаа цагирагт хийдэг байсан тул цагирагийг хамгаалах зорилгоор самбарыг ашиглах болжээ.
Сагсан бөмбөгийн хөгжил
Хөгжлийн явцал тоглолтын дүрэм, тоног төхөөрөмж, тамирчдын хувцас хэрэглэл, өөрчлөгдөн хөгжсөөр иржээ. 1893 онд анх тортой төмөр цагираг, 1894 онд бөмбөгний тойрог 76,2-81,3 см хэмжээтэй болсон. 1895 онд анх 15 футээс торгуулийн шидэлт хийж эхэлсэн.
Хөгжлийн үе шат I үе шат 1891-1918 он. Тоглоомын шинэ төрөл бий болсон. Сагсан бөмбөг нь өөрийн бүхий л онцлогоороо ялгаран спорт тоглоомын биеэ даасан төрөл болж хөгжсөн. АНУ даяар түргэн тархахын зэрэгцээ бөмбөг барих, дамжуулах, шидэх зэрэг техникүүд гарч ирсэн. Тактикийн хувьд тоглогчдыг Довтлогч, Хамгаалагч гэж ангилах болжээ. Сагсан бөмбөг нь Европ, өмнөд Америкт өргөн дэлгэрч эхэлсэн.
II үе шат 1919-1931он. Сагсан бөмбөгийн үндэсний холбоод бий болсон. 1927 онд Женевт Спрингфилдын докто Элмер Берригаар удирдуулсан биеийн тамирын боловсрол олгох сургууль байгуулагдсан. Тус сургуулийн гол зорилго нь Европ болон бусад тивүүдэд сагсан бөмбөгийг дэлгэрүүлэх явдал байлаа. Сагсан бөмбөг нь Чехословак, Латви, Эстони, Литва, Итали, Франц зэрэг орнуудад өргөн дэлгэрэхийн зэрэгцээ олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд зохиогдох болсон. 1919 онд Америк, Итали, Францын армийн шигшээ багуудын дунд олон улсын анхны тэмцээн зохиогджээ.

III үе шат 1932-1947он. Сагсан бөмбөгийг дэлхий нийтээр хөгжүүлэх үе. 1932 оны VI сарын 18-нд сагсан бөмбөгийн түүхэн гайхамшигт үйл явдал болсон нь Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА/ байгуулагдсан явдал юм. 8 орны (Аргентин, Грек, Итали, Латви, Португали, Румын, Швейцари, Чехословак)-ын үндэсний холбоодын төлөөлөгчид оролцсон олон улсын бага хурлаар ФИБА-г байгуулсан тухайгаа санал нэгтэй мэдэгдэж албан ёсныхоо дүрмээ баталсан. 1935 онд Олон улсын олимпын хороо сагсан бөмбөгийн спортыг олимпын төрөлд оролцох шийдвэр гаргаж улмаар Берлинд болсон Олимпийн XI тоглолтонд 21 орны баг тамирчид оролцсоноос Америкийн баг аварга болжээ. Тус тоглолтонд I Дж.Нейсмит хүндэт зочиноор оролцсон байна.
IV үе шат 1948-1965он. Техник тактикийн ур чадвар эрс нэмэгдэж сонирхогчдын ба мэргэжлийн сагсан бөмбөг гэсэн 2 чиглэлэээр хөгжих болсон. Тоглогчдын техник, тактикийн ур чадварыг огцом нэмэгдүүлэхэд доорхи хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлсэн. • Америкт Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ • Мэргэжлийн клубууд байгуулагдсан • Нэг гараар шидэх техник өргөн дэлгэрсэн • Довтолгоог төвийн тоглогчоор дамжуулан явуулах иж бүрэн тоглолтын систем шинээр хэрэглэгдэх болсон.
Эдгээр нь сагсан бөмбөгийг цаашдын хөгжилд өвөрмөц хувьсгал болсон юм. Америкийн дасгалжуулагч Т.Арчер 1948 онд анх “Мини сагсан бөмбөг” –ийг санаачилсан. Энэ нь зөвхөн 8-12 насны хүүхдийг сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх зорилготой гарч иржээ. Тоглолтын дүрмийн хувьд хялбарчилсан, жижиг бөмбөгтэй /67-72 см тойрогтой, жин нь 450-500 гр/, цагирагийн өндөр нь 2 м 60 см, самбараас торгуулийн шидэлтийн шугам хүртэл 4 м зайтай ажээ. 1950 онд Аргентинд эрэгтэйчүүдийн, 1953 онд Чилид эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнүүд зохиогдож Аргентин /эрэгтэй/, Америк /эмэгтэй/ багууд аварга болж байжээ. 1950 оны эхээр сагсан бөмбөгт довтолгоо зонхилоход нөлөөлөх хүчин зүйлүүд гарсан нь: • Довтолгооны техник тактик, хамгаалалтын техник тактикаас давамгайлж ирэв. • Багуудад өндөр нуруутай тоглогчдын эзлэх хувь нэмэгдсэн 1965 онд ФИБА –д дэлхийн 122 орон гишүүнээр элссэн байлаа. V үе шат 1965он-оос хойших үеийг сагсан бөмбөгийн спорт өөрийнхөө өмнө тулгарсан асуудлуудыг даван туулж ид хөгжлийнхөө замд шилжсэнд тооцдог.
Монгол оронд сагсан бөмбөгийн спорт хөгжсөн түүх
1940 -өөд оны эцсээр манай оронд уригдан ирж ажиллаж байсан Зөвлөлт Хятадын мэргэжилтнүүд, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож тэднээс офицерийн сургуулийн сонсогчид, зарим залуучууд суралцаж байснаар анхны эх үүсвэр нь тавигдсан гэх боловч хэрэглэл материал муутай, заал талбай цөөн байжээ. 1946 онд явагдсан улсын анхдугаар спартикадад спортын сайн дурын “Соёл”, “Хөдөлмөр” зэрэг нийгэмлэгүүдээс тэр үеийн волейболын тэмцээнд оролцож байсан тамирчдаас бүрдсэн багууд сагсан бөмбөг тоглож байжээ. 1954 онд улсын аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн явагдаж үүнд нийгэмлэгүүдийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцон “Соёл” нийгэмлэгийн эрэгтэй баг аварга болжээ. 1959 онд зохиогдсон Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадмын тэмцээнд “МУИС”, “Барилгачин”, “Залуучууд” багууд тэргүүн байрт шалгарч байжээ. 1961 оны МБАТ-ний анхдугаар спартикадаар хот хөдөөгийн 24 нийгэмлэг, 6 их дээд сургуулийн эрэгтэй эмэгтэй 60 гаруй багийн нийт 400-аад тамирчид оролцож хотоос, МУИС-ын багийн ахлагч С.Чоён анхны спортын мастер цол хүртсэн. 1962 онд БНМАУ-ын Сагсан бөмбөг сонирхогчдын холбоог байгуулсан. 1950-иад оноос ардын армийн шугамаар манай тэргүүний сагсан бөмбөгчид Хятад, ЗХУ, Европын социалист орнуудад очиж нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож өөрийн оронд ах дүү армиудын болон бусад баг тамирчдыг урьж уулзалт тэмцээн зохиодог болсон нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучууд өсвөр үеийнхнийг сагсан бөмбөгийн спортоор шимтэн хичээллэхэд ихээхэн түлхэц болсон юм. Манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд Алдар нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их билээ. 1994 онд МСБХ шинэчлэгдэн зохион байгуулагдаж Монголын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг анх санаачлан ажилласан. МСБХ нь 2000 оны 12 сарын 21 –нд Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дахь, 12 сарын 29 –нд олон улсын сагсан бөмбөгийн холбооны 144 дахь гишүүн орноор тус тус элссэн билээ

Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил

Хэрэв тухайн салбар чиглэлийг сонирхож байвал түүхийг нь судлах хэрэгтэй.Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн ... Сагсан бөмбөг нь миний бодлоор залуухан спорт шиг санагддаг.Миний бие энэ спортод бараг донтсон гэхэд болно.Би туйлын их дуртай надад их үр ашигаа өгсөн,бас намайг алсан нь ч бий.Ихэнх хүмүүс буруу ойлголттой байдаг.Талбай дээр зөвхөн их оноо авдаг тоглогч хамгийн сайн,гадаадын тоглогчдын хүнд элементийг арай ядан дуурайж байгаа нь сайн,тоглолтын үеэр их орилж зандарч байгаа нь сайн удирдагч гэх мэт.Энэ бүгдийг өөхшүүлэн дэвэргэдэг нь охидууд юм.Тэгвэл багийн сайн тоглогч,түүнд нөлөөлөх чухал үүрэг нь юу вэ ?
Намайг сагсан бөмбөгөөр хэнд ч хаана ч гологдохооргүй тамирчин болгосон ачтан бол миний дунд сургуулийн багш."Хамгийн гол нь ухаантай" бай гэж багш маань үргэлж цаг ямагт сургадаг байсан.Талбай дээр таны бие бялдар тийм ч чухал бус бөгөөд хэзээ,хаана,ямар тохиолдолд үр ашигтай довтолгоо гүйцэтгэх,дамжуулалт өгөх,байраа зөв эзлэх эдгээр нь "Ухаан" буюу ур чадвар юм.Тоглолтын турш ухаалагаар зөв сэтгэн бодох нь ялахын үндэс болдог (Манайд бол Дандий буюу Бат-Эрдэнэ).Сагсан бөмбөг мэддэггүй хүний нүдээр сайн мууг ялгаж чаддаггүй гэж дурьдсан.Тэднийхээр бол талбай дээр хаана юу хийгээд байгаа нь харагддаггүй.Харин эсрэгээрээ багийн хамаг хар ажил(байраа зөв эзэлж хүнээ хаших,өөрийн хүндээ довтлох бололцоог олгох,хэрэгтэй бөмбөг таслах,довтолгоо хамгаалалтын тактикт голлоноролцох,довтолгооны самбараас авах гэх мэт) хийж байдаг.Энэ хэсэг нийтлэлээрээ хүмүүст оноо авдагаас бусад тоглогчыг "муу" биш гэдгийг нотлох гэж оролдов.За ингээд энэ гайхалтай спортын намтар түүхээс сонирхоцгооё.

Би доорх орчуулга болон нийтлэлийг хийгээгүй болно.Бусад өөр блогуудаас мэдээг бэлтгэсэн.
САГСАН БӨМБӨГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Имйд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж “Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн гавяаг үнэлэн Спрингфилдын коллеж 1911 онд “Биеийн тамирын хүндэт мастер”, 1936 онд Мак Гиллын Их сургууль “Анагаах ухааны доктор ” цолуудаар тус тус шагнасан байна. 1968 онд Спрингфилдын коллежийн дэргэд Дж.Нейсмитийн музейг байгуулсан бөгөөд хожим нь “Сагсан бөмбөгийн алдрын танхим ” гэж нэрлэгдэх болсон. Ингэж хүн төрөлхтөнд гайхамшигт сайхан тоглоомыг бэлэглэсэн энэ хүнийг мөнхжүүлэн хүндэтгэл илэрхийлсэн юм. Дж.Нейсмит 1861 онд Канад улсад төрөөд 1939 онд нас барсан. Мэдээж тоглоомын шинэ төрлийг сэдэж олохын тулд эрт дээр үед Америк тивд дэлгэрч байсан бөмбөгтэй тоглоомын түүхэн мэдээ баримтуудыг ашигласан нь ойлгомжтой. Жишээ нь одоогоос 2000 жилийн тэртээ Мексикийн нутаг дээр амьдарч байсан Инк Майя гэдэг овгийнхон “Пок-то-пок” бөмбөгтэй тоглоом тоглож байжээ. Тоглоомын гол зорилго нь эгц босоо хананд байрлуулсан чулуун цагирагт бөмбөгийг шидэж оруулах явдал байлаа. Мөн XVI зууны үед Ацтекууд “Оллмалитули” нэртэй тоглоом каучукан бөмбөгөөр чулуун цагирагт шидэн тоглож байсан байна. Дж.Нейсмит заалын тагтан /балкон/ дээр жимсний 2 сагс байрлуулаад бөмбөг шидүүлдэг байсан. Гимнастикийн заалны тагтны өндөр 3 м 05 см байсан ба энэ хэмжээ одоо хүртэл сагсан бөмбөгийн цагирагийн өндөр болон хагалагдсаар үлджээ. Бөмбөгийг сагсанд шидэж оруулж байсан учраас /Basket –сагс, ball-бөмбөг/ сагсан бөмбөг нэрийг олжээ. Дж.Нейсмит 1891 оны XII сард шинэ тоглоомынхоо дүрмийг бичиж анхныхаа тэмцээнийг зохион байгуулж 1892 онд сагсан бөмбөгийн дүрмийн номоо хэвлүүлжээ.
Энэ дүрмийн ном нь 13-н зүйлээс бүрддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь орчин үеийн сагсан бөмбөгийн дүрмэнд үйлчилсээр байна. 1895 оноос эхлэн цагирагийг самбарт бэхлэх болсноор тэмцээний дүрэмд бага зэрэг өөрчлөлтүүд орсон. Тагтан дээр зогсоод тэмцээн үзэж буй сэтгэлийн хөдөлгөөнтэй хөгжөөн дэмжигчид заримдаа өөрийнхөө багт туслах зорилгоор бөмбөгийг барьж авч эсрэг багийнхаа цагирагт хийдэг байсан тул цагирагийг хамгаалах зорилгоор самбарыг ашиглах болжээ.
САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖИЛ
Хөгжлийн явцал тоглолтын дүрэм, тоног төхөөрөмж, тамирчдын хувцас хэрэглэл, өөрчлөгдөн хөгжсөөр иржээ. 1893 онд анх тортой төмөр цагираг, 1894 онд бөмбөгний тойрог 76,2-81,3 см хэмжээтэй болсон. 1895 онд анх 15 футээс торгуулийн шидэлт хийж эхэлсэн.
Хөгжлийн үе шат I үе шат 1891-1918 он. Тоглоомын шинэ төрөл бий болсон. Сагсан бөмбөг нь өөрийн бүхий л онцлогоороо ялгаран спорт тоглоомын биеэ даасан төрөл болж хөгжсөн. АНУ даяар түргэн тархахын зэрэгцээ бөмбөг барих, дамжуулах, шидэх зэрэг техникүүд гарч ирсэн. Тактикийн хувьд тоглогчдыг Довтлогч, Хамгаалагч гэж ангилах болжээ. Сагсан бөмбөг нь Европ, өмнөд Америкт өргөн дэлгэрч эхэлсэн.
II үе шат 1919-1931он. Сагсан бөмбөгийн үндэсний холбоод бий болсон. 1927 онд Женевт Спрингфилдын докто Элмер Берригаар удирдуулсан биеийн тамирын боловсрол олгох сургууль байгуулагдсан. Тус сургуулийн гол зорилго нь Европ болон бусад тивүүдэд сагсан бөмбөгийг дэлгэрүүлэх явдал байлаа. Сагсан бөмбөг нь Чехословак, Латви, Эстони, Литва, Итали, Франц зэрэг орнуудад өргөн дэлгэрэхийн зэрэгцээ олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд зохиогдох болсон. 1919 онд Америк, Итали, Францын армийн шигшээ багуудын дунд олон улсын анхны тэмцээн зохиогджээ.

III үе шат 1932-1947он. Сагсан бөмбөгийг дэлхий нийтээр хөгжүүлэх үе. 1932 оны VI сарын 18-нд сагсан бөмбөгийн түүхэн гайхамшигт үйл явдал болсон нь Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА/ байгуулагдсан явдал юм. 8 орны (Аргентин, Грек, Итали, Латви, Португали, Румын, Швейцари, Чехословак)-ын үндэсний холбоодын төлөөлөгчид оролцсон олон улсын бага хурлаар ФИБА-г байгуулсан тухайгаа санал нэгтэй мэдэгдэж албан ёсныхоо дүрмээ баталсан. 1935 онд Олон улсын олимпын хороо сагсан бөмбөгийн спортыг олимпын төрөлд оролцох шийдвэр гаргаж улмаар Берлинд болсон Олимпийн XI тоглолтонд 21 орны баг тамирчид оролцсоноос Америкийн баг аварга болжээ. Тус тоглолтонд I Дж.Нейсмит хүндэт зочиноор оролцсон байна.
IV үе шат 1948-1965он. Техник тактикийн ур чадвар эрс нэмэгдэж сонирхогчдын ба мэргэжлийн сагсан бөмбөг гэсэн 2 чиглэлэээр хөгжих болсон. Тоглогчдын техник, тактикийн ур чадварыг огцом нэмэгдүүлэхэд доорхи хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлсэн. • Америкт Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ • Мэргэжлийн клубууд байгуулагдсан • Нэг гараар шидэх техник өргөн дэлгэрсэн • Довтолгоог төвийн тоглогчоор дамжуулан явуулах иж бүрэн тоглолтын систем шинээр хэрэглэгдэх болсон.
Эдгээр нь сагсан бөмбөгийг цаашдын хөгжилд өвөрмөц хувьсгал болсон юм. Америкийн дасгалжуулагч Т.Арчер 1948 онд анх “Мини сагсан бөмбөг” –ийг санаачилсан. Энэ нь зөвхөн 8-12 насны хүүхдийг сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх зорилготой гарч иржээ. Тоглолтын дүрмийн хувьд хялбарчилсан, жижиг бөмбөгтэй /67-72 см тойрогтой, жин нь 450-500 гр/, цагирагийн өндөр нь 2 м 60 см, самбараас торгуулийн шидэлтийн шугам хүртэл 4 м зайтай ажээ. 1950 онд Аргентинд эрэгтэйчүүдийн, 1953 онд Чилид эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнүүд зохиогдож Аргентин /эрэгтэй/, Америк /эмэгтэй/ багууд аварга болж байжээ. 1950 оны эхээр сагсан бөмбөгт довтолгоо зонхилоход нөлөөлөх хүчин зүйлүүд гарсан нь: • Довтолгооны техник тактик, хамгаалалтын техник тактикаас давамгайлж ирэв. • Багуудад өндөр нуруутай тоглогчдын эзлэх хувь нэмэгдсэн 1965 онд ФИБА –д дэлхийн 122 орон гишүүнээр элссэн байлаа. V үе шат 1965он-оос хойших үеийг сагсан бөмбөгийн спорт өөрийнхөө өмнө тулгарсан асуудлуудыг даван туулж ид хөгжлийнхөө замд шилжсэнд тооцдог.
МОНГОЛ ОРОНД САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ХӨГЖСӨН ТҮҮХ